Choose Language:

Эхлэн суралцагчдад зориулсан группын курс

 Энэ курсэд монгол хэлний мэдлэггүй хэн ч хамрагдаж болох ба анги дүүргэлт их биш 3-6 оюутан байдаг. Курсын эхлэх хугацаа жил бүрийн 4 ба 9 сард эхэлж 1 хичээлийн жил (10 сар) үргэлжилнэ.

Хичээлийн цаг: 1 хичээл 80минут үргэлжлэх ба 7 хоногт 5 хичээл буюу өдөрт 1 хичээл орно.

Төлбөр: 1 жилийн $2000. Төлбөрийг Монголд ирсний дараа бэлнээр хийх буюу дансаар шилжүүлж болно.

Группын курсын суурь шат (хичээлийн агуулга):

  • Авианы дасгал
  • Монгол хэл зөв дуудах
  • Амьдралд хэрэгтэй ердийн яриа
  • Монгол хэлний суурь шатны хэлзүй
Үргэлжлэх хугацаа 4 сар.

Группын курсын анхан шат (хичээлийн агуулга):

  • Амьдралын болон ажлын өдөр тутмын яриа
  • Харилцан яриа
  • Радио, телевиз сонсох чадвар
  • Лекц, сонсох чадвар
  • Уран зохиолын хялбаршуулсан ном унших
Үргэлжлэх хугацаа 6 сар.

 

Эхлэн суралцагчдад зориулсан ганцаарчилсан курс

 1 багш 1 оюутан гэсэн журмаар  хичээллэх ба группт орж сурах боломжгүй хүмүүст зориулагдсан болно. Оюутан өөрийн хүссэн тохиромжтой үедээ хичээлээ эхлэх боломжтой.

Хичээлийн цаг: 1 хичээл 80 минут үргэлжлэх ба 7 хоногт 5 хичээл буюу өдөрт 1 хичээл орно.

Төлбөр: 1 жилийн $2500. Төлбөрийг Монголд ирсний дараа бэлнээр хийх буюу дансаар шилжүүлж болно.

 

 

Дунд шатны группын курс

Эхлэх хугацаа: 9 дүгээр сарын 1. Дуусах хугацаа: 6 дугаар сарын 30. Гэвч янз бүрийн хугацаанд ирж суралцах сонголт нээллтэй.

Төлбөр: 1 жилийн $2000. Төлбөрийг Монголд ирсний дараа бэлнээр хийх буюу дансаар шилжүүлж болно.

Хичээлийн агуулга

  • Ерөнхий монгол хэл
  • Ярианы маргалдах чадвар эзэмших
  • Уран зохиолын ном, яруу найраг уншиж ойлгох чадвар
  • Сонин хэвлэл унших, улс төрийн хэллэг сурах.

Дунд шатны ганцаарчилсан курс

Энэ курст 1 багш 1 оюутан гэсэн журмаар хичээллэх ба группт орж сурах боломжгүй хүмүүст зориулагдсан болно. Мөн ганцаарчилсан курсыг сонгосноор өөрийн сурах судлах дуртай хичээлийг сонгон сурч болдгоороо давуу талтай.

Төлбөр: 1 жилийн 2500$. Төлбөрийг Монголд ирсний дараа хичээл эхлэхийн өмнө бэлнээр буюу банкны шилжүүлгээр хийнэ.

 

Амралт аялал

Зуны 7 , 8 дугаар сард манай сургууль амрах ба энэ үеэр оюутнуудын хүсэлтийг харгалзан үзэж монголын үзэсгэлэнт газруудаар аялал зохион байгуулдаг.

http://mongolian.mn/wp-content/uploads/2014/04/APPLY.jpg

Харилцах хаяг

Хэрэв та манай сургуульд сурахаар шийдсэн бол доорхи хаягуудын дагуу бидэнд хандана уу.

Шуудангийн хаяг: Ulaanbaatar 46/936, Mongolia
Утас/Факс: +976-11-329793 , 99166300
Имэйл: nom-ekhe@mongolian.mn
Веб: www.mongolian.mn