Choose Language:

Монголын тухай

Монгол Улс нь Төв Азид орших улс юм. Хойд талаараа ОХУ, бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Монгол улсын баруун хил Казахстанаас 38 километр зайтай байдаг. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай бүгд найрамдах улс болно.
Монгол улс нь Монгол (95%), Казах (4.9%), болон бусад (0.1%) үндэстнүүдээс бүрдэх 2.9 сая хүн амтай. Монгол улс нь далайд гарцгүй бөгөөд Бурханы шашин нийт хүн амын дийлэнхэд нөлөөтэй юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д жагсдаг. Далайн түвшнээс дээш дунджаар 1,580 метрт өргөгдсөн байдаг бөгөөд хүн ам болон газар нутгийн харьцуулалтаар дэлхийн хамгийн хүн амын нягтрал багатай улс юм. Нутгийн дийлэнх нь тал, хээр бөгөөд хойд болон баруун талаар Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон ба өмнөд хэсэгт говь зонхилно.

Гадаад харилцаа

Монгол нь АНУ, ОХУ, БНХАУ, Хойд ба Өмнөд Солонгос, Япон зэрэг олон орнуудтай найрсаг гадаад харилцаатай бөгөөд Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ихэд дэмждэг.
Монгол улс Астана, Анкара, Бангкок, Берлин, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Токио, Ханой, Стокхольмд элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Эрхүү, Улаан-Үд, Хөх хот, Эрээн хот, Кызыл, Хонконг, Осака, Сан-Францискод албан ёсны Консулын газартай юм. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгчид суудаг.

Газарзүй, уур амьсгал

Монгол улс нь өмнөд хэсэгтээ Говь цөл, хойд ба баруун талаараа уулархаг газартай. Монголын нэлээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь Алтай Таван Богдын Хүйтэн оргил бөгөөд д.т.д. 4,374 м-т оршдог.Харин хамгийн нам цэг нь Хөх нуур [д.т.д 560m ]юм. ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв юм.Мөн Монголд Отгонтэнгэр-4021м Цэнгэлхайрхан-4362м Мөнххайрхан-4231м Мөстхайрхан-3934м Цаст-4208м зэрэг олон мөнх цаст оргил байдаг. Монголийн хамгийн урт мөсөн гол нь 20км урт Потаниний мөсөн гол хамгийн урт гол 1124км урт Орхон гол хамгийн том нуур Увс нуур бөгөөд баруун захийн цэг Мааньт уул зүүн захийн цэг Соёлз уулын модот хамар хойд захийн цэг Монгол шарын даваа урд захийн цэг Орвог гашууны бор толгой юм. Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш хүйтэн. 1 сарын дунджууд -30 °C-д[12] хүрдэг. Зарим жилд зуд болох зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолддог. Улаанбаатар хот нь дундаж температураараа дэлхийд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог жилийн дундаж хэм нь -хэмтэй байдаг дэлхийн цор ганц нийслэл юм. Улаанбаатарын дараа Канадын нийслэл Оттава хот хүйтнээрээ 2-т орно.

Монгол орон өндөрлөг газарт оршдог ба хүйтэн, салхи ихтэй байдаг. Өвөл нь удаан, маш хүйтэн, зун нь богинохон ба зун цагт ихэнх хур тунадас нь унадаг. Жилд дунджаар 257 нартай өдөр тохиодог ба голдуу өндөр даралттай орчны дунд оршдог. Хур тунадас нь хойд талаараа хамгийн их (жилд дунджаар 20-35 см)зарим хур тунадас ихтэй жилдээ 600 мм буюу 60 см хүртэл, өмнөд хэсэгтээ хамгийн бага (жилд дунджаар 10-20 см). Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд энэ газарт жилд ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг.
Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний ургамал байхгүй ч тэмээ амьдрах боломжтой. Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж жинхэнэ цөлийн хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг.

http://mongolian.mn/wp-content/uploads/2014/04/APPLY.jpg

Харилцах хаяг

Хэрэв та манай сургуульд сурахаар шийдсэн бол доорхи хаягуудын дагуу бидэнд хандана уу.

Шуудангийн хаяг: Ulaanbaatar 46/936, Mongolia
Утас/Факс: +976-11-329793 , 99166300
Имэйл: nom-ekhe@mongolian.mn
Веб: www.mongolian.mn