Choose Language:

Өвөл ба зуны сургалт

Өвөл, зуны богино хугацааны хурдавчилсан эрчимтэй сургалт. Өвлийн сургалт 12, 1, 2 дугаар саруудад хичээллэнэ. Зуны сургалт 7, 8 дугаар саруудад явагдана. Хугацаа 30-60 хоног. Үүнд: 30, 40, 50, 60 хоног гэх мэт хэсэгчилсэн программтай. Мөн 20 хоног суралцахыг ч зөвшөөрнө. Энэ сургалтанд монгол хэл огт мэдэггүйгээс эхлэн янз бүрийн түвшний мэдлэгтэй хүмүүс хамрагдах боломжтой Хичээлийн цагийн хуваарь Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 80 минут, 10 минутын завсарлагатайгаар  7 хоногт 5 өдөр хичээллэнэ. Сургалтын төлбөр 1 сард 200$ (групп) эсвэл 250$ (ганцаарчилсан) Төлбөрийг Монголд ирсний дараа хичээл эхлэхийн өмнө бэлнээр буюу банкны шилжүүлгээр хийнэ. Оюутны монголд ирэх хугацаанаас хамаарч тодорхой өдөр, сард хичээл эхлэх боломжгүй. Гэвч 60 хоногоос илүү хугацаанд хичээллэхгүй. Өвөл, зуны сургалтанд заавал анги дүүргэхгүй, 1-2 оюутан ирсэн ч зохион явуулна. Гэвч төлбөрт өөрчлөлт орохгүй. Онцлог Нэг өдөр хөдөө явж Монголын малчин айлын амьдралтай танилцуулна.

Анхаарах зүйл

Өвөл өдөртөө -15′-20′С хэм болж хүйтэрдэг. Бүх уул, тал цав цагаан цас болдог, ус хөлдсөн байдаг учир маш дулаан хувцас бэлтгэх шаардлагатай ийм хувцасыг Монголоос олоход бид тусална.
http://mongolian.mn/wp-content/uploads/2014/04/APPLY.jpg

Харилцах хаяг

Хэрэв та манай сургуульд сурахаар шийдсэн бол доорхи хаягуудын дагуу бидэнд хандана уу.

Шуудангийн хаяг: Ulaanbaatar 46/936, Mongolia
Утас/Факс: +976-11-329793 , 99166300
Имэйл: nom-ekhe@mongolian.mn
Веб: www.mongolian.mn