Манай сургуульд тавтай морил
“Ном-Эх” сургууль нь1998 онд байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш жил бүр олон арван гадаад хүмүүс уг сургуульд суралцан төгсөж гардаг болж, энэ сургуулийн нэр хүнд Монголыг сонирхогч гадаадынханд аль хэдийнээ танил болжээ.
“Ном-Эх” сургууль нь Улаанбаатар хотын төв болох Сүхбаатарын талбайгаас 400м орчим зайд оршдог бөгөөд уг сургуультай хаяа дэрлээд ТИС, МУИС зэрэг Монголын алдартай их, дээд сургуулиуд байдаг тул та оюутаны гудамж, оюутаны хотхоны уур амьсгалаар амьсгалах болно.
Угтан авах.
Хичээлийн материал.
Багшлах боловсон хүчин.
Хичээлийн цагийн хуваарь.
9.00 ~10.20
10.30 ~ 11.50
12.00 ~ 13.20
13.40 ~ 15.00
15.10 ~ 16.30
16.40 ~ 18.00
Сертификат
Манай сургуульд суралцагчид курсээ төгссөний дараа монгол хэл сайн сурсны төлөө сертификатыг гардан авах болно.Манай сургуулийн давуу талууд:
- Зуны сайхан цагт Монголын хамгийн үзэсгэлэнт газар Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутгаар аялалд оролцож хамрагдана.
- Төлбөр: Бусад аялалаас хамгийн хямд.
- Олон тивийн оюутан залуус уулзаж хамгийн сайн найзууд бололцоно.
- Багш нар, оюутнууд сайхан уур амьсгалаар хичээлээ жинхэнэ халх монгол хэлээр явуулна.
- Ийм сайхан хамт олны дунд хөгжилтэй зугаатай Монгол хэл сурах боломж бүрдэнэ.
- Дэлхийд алдартай хамгийн гүн, хамгийн цэнгэг устай Хөвсгөл нуурт зугаалах, тэндээс загас барих боломжтой.
- Зөвхөн тундрт байдаг цаа буга үзэх, унах, хамт зургаа авахуулах боломжтоор хангагдана.
- Цаатан айлд зочилж, тэдний орон сууц, амьдрал ахуйтай танилцаж чадна.
- Хэрэв оюутан хүсвэл Аялал-сургалт хэлбэрийг Монголын говьд зохион байгуулах боломж бий.
- Манай сургуулийн хамт олны уур амьсгал маш эелдэг,таатай учир таны монгол амьдралыг хурдан мэдрэхэд сайнаар нөлөөлнө.
- Их Чингис хааны хэлийг, түүний төрж өссөн нутагт ирж сураад, хааны үр садтай нүүр учран ярих боломжийг манай сургууль танд олгоно.
- Та манай сургуульд ирж монгол хэл сурснаар эртнийнүүдэлчин амьдралтай танилцаж, малчин айлд зочилж, морь, тэмээ, сарлаг, цаа буга унаж зугаалж чадна.